Мэндчилгээ
ЭДИЙН ЗАСАГ- БИЗНЕСИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
вэб хуудаст зочилж байгаа эрхэм Таны энэ өдрийн түмэн амгаланг эрье.
ХХ зууны төгсгөлөөр байгуулагдсан манай сургуулийн хамт олон ХХI зууны гарааны танилцуулгаа Та бүхэнд өргөн барьж байна.
Өнгөрсөн хугацаанд манай сургууль нь 10 гаруй мэргэжлээр хэд хэдэн удаа төгсөлт хийж, сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд бүрэн бэхжиж, хот, дүүргийн хэмжээнд удаа дараалан шилдэг сургуулиар шалгарч, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг, дипломын болон бакалавр, магистрын сургалт эрхэлдэг, сургалт- эрдэм шинжилгээний байгууллага болон хөгжиж, дээд боловсролын салбарт нэр хүнд бүхий хамт олны нэг болж төлөвшсөн болно.
Эдийн засаг- бизнесийн дээд сургууль нь Герман- Америк- Монголын материаллаг болон оюуны хамтын хөрөнгө оруулалтаар анх байгуулагдаж, өөрийн эзэмшлийн хоёр байранд, сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд үйл ажиллагаа явуулж байна.
Манай сургууль Австрали, Америк, Герман, Малайзи, Сингапур, Орос, Хятад, Солонгос, Тайвань зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, зохих шаардлага хангасан оюутнуудыг эдгээр орнуудын сургуулийн бакалавр, магистрантур, докторантурын сургалтанд зуучлах, шилжүүлэн суралцуулах, англи, хятад, орос, солонгос хэлний сургалтанд явуулах ажлыг зохион байгуулж байна.

ГЕРМАН - МОНГОЛ - АМЕРИКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ
ХОЁР УДАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО










